Колорадо мужид нохой буудаж алсан цагдаагаас эзэн нь нэг сая доллар нэхэмжилж байна. Цагдаагийн байгууллагын ажилтан алдаа гаргасны улмаас нохойг нь буудсан гэнэ. Энэ хэрэг гарсаны дараа эрх мэдлээ ашиглан, амьтан хөнөөсөн хэмээн интернэтэд хүчтэй шүүмжлэл өрнөж байлаа. Хүнд өвчтэй эзэндээ сэтгэл санааны дэмжлэг өгч байсан хайртай нохойгоо алдсаны төлөө 1 сая доллар нэхэмжлэх эрхтэй хэмээн үзэж, шүүхэд ханджээ.