Москвагаас хөдөлсөн онгоц Казаны нисэх буудалд газардаж чадалгүй осолдсоноос 50 хүн амиа алдаад байгаа билээ. Онгоцны хар хайрцагны бичлэгт системийн ажиллагаа болон нисэх багийнхны харилцан яриа бичигдэж үлджээ. Цаг уурын нөхцөл байдал сайн байхад газардаж чадаагүй нь системийн алдаатай холбоотой гэж таамаглаж байсан юм. Хар хайрцагны бичлэгийг судлаж үзэхэд, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй нь голлох шалтгаан боллоо гэж таамаглажээ. Татарын агаарын тээврийн компани нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Тус компанийг техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг шаардаж байсан ч санхүүгийн бэрхшээлтэй байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.





























































