Их Британийн телевизийн алдарт «TOP GEAR» гэдэг нэвтрүүлгийн хөтлөгч Жереми Кларксон манай дэлхийн хамгийн жижигхэн автомашиныг туршиж үзэв. Их Британийн телевизийн хамгийн өндөр том биетэй хөтлөгч болох Жереми Кларксон 198 см урттай машиныг туршиж үзжээ. Жереми дэлхийн хамгийн жижигхэн энэ машин дотор арай ядан багтаад замаар зугаалж үзжээ. Энэ бяцхан машинд кабин гэж байхгүй. Харин сансрын нисэгчийн скафандр шиг зүйл л байгаа юм. Харин бяцхан машины нэг давуу тал бол бензин түгээгүүрийн газарт өөрөө гараа сунгаад бензинээ хийчихэж болдогт оршиж байгаа ажээ.



