
Дэлхий дээр үйлдэж байгаа цахим халдлагуудын гуравны нэг нь Хятадад болдог тухай “Аками” технологийн сэтгүүлд нийтлэжээ. Өнгөрсөн оны 7-9 сард хийсэн судлагаанаас харахад нийт халдлагын 33 хувь Хятадаас үүсэлтэй байсан бөгөөд АНУ-д 13 хувь нь болжээ. Дараагийн байранд Орос, Хятад Тайван зэрэг улсууд оржээ. Мөн нийт халдлагын 5-аас доошгүй хувийг интернэт компаниуд үйлдэж байгааг тогтоосон байна. Тагнуулын байгууллагаас авсан мэдээллээр компьютерийн нийт мэдээллийн санг Хятадууд нийтлэг ашигладаг байна. 2010 онд Гүүгли компани Хятад улсыг бусад компанийн сүлжээнд халдаж байна гэж шүүмжилж байжээ. Хятадуудын үйлдсэн халдлагын дийлэнх нь Майкрософт компанийн оруулсан мэдээллийн санд төвлөрч байсан тухай Блүмбергийн судлаач Дэвид Бэлсон хэлжээ.