
Венесуэлийн үндэсний ассамблей ерөнхийлөгч Николас Мадурогийн онцгой эрхийг хүлээн зөвшөөрлөө. Сүүлийн 12 сарын турш Венесуэл улсыг конгрессын төлөөлөлгүйгээр Мадурогийн захиргаан дор удирдаж ирсэн юм. Мадуро үнийг хөөрөгдөхгүй байж, авлигатай тэмцэнэ гэдгээ амлалаа. Ерөнхийлөгч мөн эдийн засгийн хямралыг шийдэхэд эрх мэдлээ зарцуулах болно гэж мэдэгдсэн байна. Венесуэл улс хүнс болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд ороод байгаа бөгөөд инфляци огцом өсчээ. Тус улсын Засгийн Газар хар зах дээр өсч байгаа долларын ханшийг барих, гадаад валютын худалдаанд хатуу бодлого баримтлах гэнэ. Николас Мадуро цаашдаа эдийн засгийн өсөлтийг хангахын тулд том сорилттой тулгарч байна. Газрын тосны томоохон үйлдвэрлэгч болох Венесэул улсад ирэх 12-р сарын 8-нд орон нутгийн сонгууль болно. Николас Мадуро өмнөх ерөнхийлөгч Уго Чавесын үйл хэргийг үргэлжүүлнэ гэж амласан юм.