НАСА-гаас Мавен нэртэй робот судлаачийг Ангараг буюу улаан нүдэн гариг руу илгээлээ. Мавен нэртэй сансрын хөлөг нь энэ удаа сансрын уудамд нийтдээ 700 километрын аялал хийх юм. Судлаачид Ангараг гариг нэг тэрбум жилийн хугацаанд дулаан, чийглэг уур амьсгалтай байснаа яагаад хуурай сэрүүн болж буйд гол анхаарлаа хандуулж байна. Уг сансрын хөлөг 2014 оны есдүгээр сарын 22-нд дараагийн тойрогтоо гарах юм. Мавен нь Ангараг гаригийн уур амьсгалыг бүхэлд нь судлахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт эрдэмтэд эргэлзэхгүй байна. НАСА 1960-аад оноос эхлэн Ангараг гариг дээр үйл ажиллагаа явуулж байгаа ч дээд агаар мандалд нь хүрч очиж байгаа гэдэг утгаараа анхдагч болжээ.































































