Бейрут хотод байрлах Ираны элчин сайдын яам дэлбэрэлтэд өртсөний улмаас 23 хүн нас барж, 146 хүн шархдаад байна. Тус улсын үндэсний мэдээллийн агентлаг нийслэлийн өмнөд захад дэлбэрэлт болсон талаар мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар амиа золиослогч этгээд элчин сайдын яамны ойролцоох цэцэрлэгт бөмбөг тавьсан байжээ. Аврах албаны хүмүүс хохирогчдод туслаж байгаа аж. Өнгөрсөн наймдугаар сарын 15-нд Ливаны элчин сайдын яаманд дэлбэрэлт болж, 47 хүн нас баран 350 гаруй хүн шархадсан юм. Энэ хоёр дэлбэрэлт Сирийн хямрал, Ливаны улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой гэж шинжээчид үзэж байна.






Сэтгэгдэл (3)