
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй талаар мэдэгджээ. Жон Керри, Туркын гадаад хэргийн сайд Ахмет Давутоглутай хамтарч хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ энэ талаар онцолжээ. АНУ, Хятад тэргүүтэй 6 орон оролцсон Ираны цөмийн хэлэлцээрийг энэ сарын 20 буюу өнөөдөр Женевт үргэлжлүүлж байна. Тэд эхний ээлжинд Ираны цөмийн хөтөлбөрийг 10 жилээр гацаах талаар зөвшилцөлд хүрэхээр хичээж буй ажээ. Барууны орнууд Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцдэг байна. Харин Иран улс цөмийн хөтөлбөрийг эрчим хүч гаргаж ирэх технологийн зорилгоор хэрэгжүүлж байгаа хэмээн тайлбарладаг юм.