
Хойд Солонгос улсад медамфетамин болон бусад төрлийн хар тамхи наймаалж байсан таван хүнийг АНУ-д буцаан өгөхөөр болжээ. Энэ талаар Тайланд улс дахь АНУ-ын мансууруулах бодистой тэмцэх албанаас мэдэгджээ. Эдгээр таван хүний хоёр нь Их Британийн иргэд байгаа бөгөөд үлдсэн нь Филиппин, Тайвань, Словакын иргэд юм. “CNN” агентлагийн мэдээлж буйгаар тэднийг Нью-Йорк хотод шүүхээр болжээ. Хэрэгтнүүдийг АНУ-д буцаан авчирсаны дараагаар мэдэгдэл хийх юм байна. Өнгөрсөн есдүгээр сард АНУ-аас хилийн гадна шалгалт явуулж, тэднийг Европ, Америкт хар тамхи наймаалдаг том толгойлогчтой холбоотой гэж үзжээ. Энэ таван хүнийг саяхан Тайланд дахь АНУ-ын сүлжээ байгууллагаас баривчилсан юм.