Энэтхэгийн тосгодын гурван айл тутмын нэг нь бие засах газаргүй байдаг. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлсөн том асуудал болон хувирлаа. Тус улсад 2,5 сая хүн бие засах газаргүй амьдарч байгаа гэсэн тоо бий. Жишээ нь, Бхалсвад 1000 хүнд үйлчилдэг хоёр нийтийн бие засах газар байдаг. Тус бүс нутагт 300 хүн тутамд нэг бие засах газар оногдож байгаа гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ. “Эрэгтэйчүүд бие засах газарт цуглацгаадаг. Хэрвээ бид тэднийг үл тоох юм бол, биед хүрнэ гэж айлгадаг” хэмээн тосгоны оршин суугч Афсана хэмээх бяцхан охин ярьж байна. Дэлхийн банкны мэдээлэлд Энэтхэгийн хөдөөгийн иргэдийн 53 хувь нь ил задгай хүндэрдэг гэсэн мэдээллийг гаргажээ. Энэ нь ирээдүй хойч үе нь цэвэр орчинд өсөж торних боломжгүй болоход нөлөөлж, ундны усыг бохирдуулдаг юм. Энэтхэгийн Засгийн Газар цэвэрлэх байгууламжийн асуудлыг одоо болтол шийдэж чадаагүй байна. Олон улсын сайн дурын байгууллагууд тус улсад цэвэрлэх байгууламжийг туршиж эхэлсэн гэнэ.



