WIFI интернэтийг дэлхийн хаана ч хэрэглэх боломжтой. Өмнө нь сансарт WIFI ашиглах нь шинэлэг санагдаж байсан бол одоо усан доор ч интернэтийн сүлжээ ашиглах боллоо. Судлаачид усан дор харилцаа холбооны технологийг ашиглах аргыг нээснээр цунами зэрэг байгалийн аюулт үзэгдлийг урьдчилан таамаглахад нөлөөлнө гэж үзэж байна. Мөн далайн гүн дэх бохирдлыг хянах боломж бүрдэж байгаа аж. Ингээд усан доор байсан ч гэсэн гадаргуу дээр байгаа хэнтэй ч холбогдож, устаараа ярилцаж, захиа илгээж болно. Мөн зөөврийн компьютер ашиглан интернэтээр зугаалах боломжтой боллоо.



