Хятадын "google" буюу "Baidu" интернэт хайлтын системийг үндэслэгч Робин Ли Хятадын хоёрдахь хамгийн чинээлэг эрхэм болжээ. Учир нь сүүлийн саруудад хөрөнгийн зах зээл дээр "Baidu"-гийн хувьцаа 51 хувиар өсч, Робин Лигийн нийт хөрөнгийн хэмжээ 11,9 тэрбум ам.доллар болсон байна. Тэрбээр Хятадын баячуудын жагсаалтад ийнхүү “Dalian Wanda”-ийн Ванг Жианлингийн араас бичигдэж байгаа юм. Ажиглагчид "Baidu"-гийн хувьцаа ингэж өссөн нь гар утасны аппликейшн хөгжүүлэгч “91 Wireless” компанийг худалдаж авах болсонтой холбоотой гэж үзжээ. Мөн тус компани 2013 онд 1.9 тэрбум ам.доллараар хэмжигдэхүйц дөрвөн том худалдааны хэлцээр хийж чадсан байна.

























































