
Хятадын коммунист нам гэр бүл төлөвлөлтийг хязгаарлахаа больсноор сая сая өрх хоёр хүүхэдтэй болох боломжтой болсон билээ. 1,4 тэрбум хүн амтай Хятад улс нэг хүүхдийн бодлого баримталсанаар 1980 оноос хойш 400 сая хүн шинээр мэндлэхийг хязгаарласан гэж Ройтерс агентлагт мэдээлсэн байна. Гэвч энэ бодлого нь эдийн засагт аюул учруулж эхэлсэн юм. Тус улсын үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны төлөөлөгч Мао Куан хоёр хүүхэдтэй болохыг хүлээн зөвшөөрсөнөөр гэр бүл төлөвлөлтийг хязгаарлахаа больсон хэрэг биш гэж мэдэгдсэн байна. Хятадын эрх баригчид нэг эцгийнх мөн бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн нь нэг хүүхдийн бодлогоос үүдэлтэй хор нөлөөг арилгатал ойрын хэдэн арван жилдээ мөрдөгдөх гэнэ. Мао төлөөлөгчийн хэлсэнээр шинэ бодлогыг хэрэгжүүлсэнээр жилдээ хэдэн сая Хятад хүүхэд илүү мэндлэх юм. Ингэхээр хүн ам улам өснө. Хятадын эрх баригчид 30 жилийн хугацаанд хэдэн зуун саяар хүн амаа нэмэгдүүлнэ гэсэн тооцоо гаргажээ.