Америкийн архитекторчид кардонон цаасаар хана таазыг хэрхэн тохижуулж болдогийг Испанийн Мадрид хотод болсон урлагийн үзэсгэлэн дээр ирсэн зочдод танилцууллаа. Архитекторч Кристина Паррено Массачусетийн технологийн их сургуулийн багтай хамтран цаасаар хийсэн гэрлийн бүрхүүлийг суурилуулжээ. Кардонон цаасаар хийсэн эдгээр бүрхүүлүүдийн завсраар гэрлээ байрлуулах юм. Ингэснээр өрөө тасалгаа маш гэгээлэг харагдаж байна. Энэ өрөөг чимэглэхийн тулд 11 мянган ширхэг кардонон цаас хэрэг болжээ.









