Кени улсад ДОХ-ын халдвар авсан 1,5 сая хүн амьдарч байна. Тус улсад жилд 100 мянган хүн шинээр халдвар авч буй гэсэн тоо баримт бий. Гэсэн хэдий ч Кенийн биеэ үнэлэгчид эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж, бэлгэвч хэрэглэхийн оронд ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй мансууруулах эм хэрэглэх болжээ. Биеэ үнэлэгчид бэлгэвч авахын оронд эмнэлэгт очоод 72 цагийн үйлчилгээтэй уг хар тамхийг авах нь хялбар гэж үздэг байна. Тэд уг эмийг бэлгэвч шиг хэрэглэх нь эрсдэлтэй ажээ. Мансууруулах эмийг 72 цагийн дотор уудаг жирэмснээс хамгаалах эмтэй төстэй зорилгоор хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл, хүчингийн хэргийн золиос болсон эмэгтэйчүүдийг ДОХ-ын халдвар авахаас сэргийлж, уулгасаар иржээ. Жилдээ ганц удаа хэрэглэхийг зөвлөдөг уг эмийг өдөр тутам хэрэглэх нь халдвар тээх эрсдэлийг нэмэгдүүлж буйг анхааруулжээ.





