“People” сэтгүүлээс өнөө цагийн хамгийн секси залуугаар “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левинийг нэрлэжээ. Энэхүү жагсаалтад өмнө нь загвар өмсөгч, жүжигчид багтаж байжээ. Энэхүү мэдээллийг анх сонсоод дуучин итгээгүйгээр барахгүй тоглож байна гэж бодсон гэнэ. Өдгөө 34 настай Адам Левинийг хувцаслалт болоод бие авч яваа байдлаараа бусдаас онцгой гэж үзжээ. Ингээд уг жагсаалтад багтсан эрчүүдийн зургийг хүргэж байна.

























