Хүн ам ихээр суурьшсан хотуудад нийтийн тээвэр, таксигаар зорчихдоо цаг алдахгүй байх нь хамгийн хүнд сорилт болсон гэж хэлж болно. Дуудлагын такси нь цаг хэмнэхэд тустай ч төлбөр нэмэгддэг сул талтай. Харин нийтийн тээвэр хямд мөртлөө цаг алдаж, хүлээх хэрэг гардаг шүү дээ. Тэгвэл орчин үеийн технологийн ачаар энэ асуудлыг шийдэхэд таны гарын хуруу хэрэг болох гэнэ. Ухаалаг гар утсандаа "автомашины үйлчилгээ" гэсэн цэсийг суурилуулсанаар утасныхаа дэлгэц ашиглан такси дуудах юм. Ингэснээр ухаалаг гар утасны GPS-ээр дамжуулан танд хамгийн ойрхон байгаа жолооч хүрч ирэх болно. Такси дуудах нь ердөө 90 секундын ажил болох юм байна.
Сэтгэгдэл (1)