
Бидний хоол хүнсэндээ хэрэглэж заншсан гоймонг үйлдвэрлэх арга улам боловсронгуй болж байна. Өнөөдөр Хятадын 3000 гаруй ресторанд гоймонг төрөл бүрийн хэлбэрт оруулан хэрчиж чаддаг роботыг ашиглах болжээ. Рунгуан хэмээх робот нь хүний оролцоогүйгээр ажиллах бөгөөд нэг минутын дотор бүтэн хайрцаг гоймон үлйдвэрлэх чадалтай гэнэ. Ресторанд гурил, гоймонг хэрчдэг ажилтан авахын тулд жилдээ 40 мянган юаниар цалинжуулах шаардлага гардаг бол Рунгуан роботыг 10 мянган юань буюу 1600 доллараар худалдан авах боломжтой. Энэ нь гал тогоонд тогоочийн оролцоогүйгээр, цөхрөлтгүй ажиллах чадвартай юм байна. Ер нь, Хятадад хүний хийдэг хүнд хүчир ажлыг роботоор орлуулах явдал түгээмэл болжээ. Үүнээс гадна Японд сүши хийдэг, Сан Францискод гамбургер хийдэг роботыг зохион бүтээсэн гэнэ.