Нью-Йорк хотод жил бүр хэдэн мянган залуус гэрлэлтээ батлуулдаг. Гэтэл ижил хүйстнүүдийн гэрлэлтийг бүртгэх газар тийм ч олон биш учраас өндөр үнэтэй ч гэсэн сонгохоос өөр аргагүй болдог байна. Тэд 9000-37000 мянган доллар төлж байж гэрлэлтээ батлуулдаг гэнэ. Өмнө нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй байсан бол одоо хосууд амьдралд ганц тохиолдох аз жаргалаа хуваалцахаар шийджээ. Тус хотын судалгааны байгууллагын ажилтан “Ижил хүйстнүүдийн гэрлэлт жирийн хосуудынхаас гурав дахин өндөр үнэтэй байгаа нь хууль бус” гэж шүүмжилж байна. “Millenium Broadway” зочид буудлын эзэн Марк Сперанза үйлчлүүлэгчдийн 20 хувь нь ижил хүйстнүүд байгаа нь гэрлэлтээс томоохон хэмжээний бизнес цэцэглэж буйг харуулж байна гэж дүгнэжээ. 

























































