
Хятад улс хамгийн хурдан супер компьютер болох “Тианхе-2”-ийг Гуанжоу хотод төвтэй “Үндэсний супер компьютер”-ийн төвөөс ажиллуулж эхэллээ. Энэхүү супер компьютер нь нэг секундэд 33,86 петафлод үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай гэнэ. Энэ сарын 18-нд Денверт болсон технологийн бага хурлын үеэр тус шинэ загварын супер компьютерыг олон нийтэд танилцуулсан юм. Үүнийг дэлхий дээр байгаа 500 супер компьютерээс хамгийн хурдан гэдгийг хүлээн зөвшөөрлөө. “Тианхе-2” компьютерыг ажиллуулж эхлэхийн тулд нэг сар гаруйн хугацаанд туршсан ажээ. Тианхе-2 буюу “Сүүн зам-2” компьютерыг цаг агаарын төлөв, онгоцны загвар зэрэг төрөл бүрийн хэрэглээний програмыг туршихад амжилттай ажиллаж байжээ. Энэ нь Америкчуудын гаргасан Титан хэмээх 17,59 петафлод үйлдэл гүйцэтгэдэг супер компьютерээс хоёр дахин хурдан юм.