
Сүүлийн үед нэрд гарч яваа залуу жүжигчдийн нэг бол “Өлсгөлөн тоглоом” киноны од Лиам Хэмсфорд. 23 настай жүжигчин маань саяхан телевизийн шоунд оролцож байхдаа бага насныхаа сонирхолтой дурсамжаас хуваалцжээ. Түүний ээж Леони дунд сургуулийн багш бөгөөд бэлгийн боловсролын хичээлийг ээжээрээ заалгадаг байсан тухайгаа ам алдсан байна. “Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ энэ талаар ярилцахад тохиромжгүй байдаг. Би бүр ээжээрээ энэ төрлийн хичээлийг заалгадаг байсан. Ээжийн хичээл дээр үхтэлээ ичдэг” байсан хэмээн ярьжээ. Мөн ээжийн хичээл дээр ширээний ард нуугдах шахдаг байсан гэжээ.