
Өмнө нь Швед, Мальдив улсад усан дор зочид буудал нээж байсан түүхтэй. Тэгвэл Танзани улсын Занзибарт газрын гадаргуугаас 4 метрийн гүнд зочид буудал нээгдлээ. Энэхүү гайхалтай байгууламжийг Энэтхэгийн далайн эргээс 250 метрийн зайтай газарт байрлуулжээ. Нийтдээ 8 өрөөтэй буудлаас далайн амьдралыг нэвт, шувт мэдрэх боломжтой. Дотроо угаалгын өрөө, амралтын өрөөтэй гэнэ. Өдөртөө нар, шөнөдөө одыг харах боломжгүй ч гэсэн нийт 17 өрөөн дотроо уйдахааргүй байх болно гэж зохион бүтээгчид нь хэлжээ. Дашрамд дурдахад, уг зочид буудлыг Шведийн уран бүтээлч Майкл Генберг зохион бүтээсэн бөгөөд нэг хоноход 1500 доллар төлөх юм байна.





