
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Гэмтлийн эмнэлэгт 103-аар унаж, гэмтсэн хүн ирж хэвтлээ гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгасан байна. Ингэхэд 41 настай Т 33 байрны баруун талын дулааны шугамнаас унаж гэмтсэн хэрэг гарчээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс үүдэлтэй энэ төрлийн гэмт хэргүүд гарсаар байгаа ч арваннэгдүгээр сард барилгуудын үйл ажиллагаа зогсдог учир энэ төрлийн гэмт хэрэг буурах хандлагатай байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/