Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд дэлгүүрт гал гарсан байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Улмаар мэдээллийн дагуу очиж шалгахад мах, махан бүтээгдэхүүний дэлгүүрт хоолны халуун тогоог залгаастай орхисны улмаар гал гарсан байсан байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 42-р гудамжинд гэрээ шатаасан гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Үүний дагуу шалгахад 45 настай эмэгтэй О-гийн өвлийн сууцыг хамтран амьдрагч 47 настай эрэгтэй Т гэгч нь галдан шатаалаа гэсэн өргөдөл гомдол гаргаж ирсэн хэргийг өдгөө шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/



















































