
Сүүлийн үед галт зэвсэгтээ холбоотой гэмт хэрэг их гарч байгаа. Он гарсанаас хойш л гэхэд галт зэвсэгтэй холбоотой 20 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Харин хэрэглэсэн, ашигласан буу нь бүртгэлтэй, бүртгэлгүй янз бүр байгааг албаныхан хэлж байгаа юм. Тухайлбал, Налайхт гарсан гэмт хэрэг л гэхэд ямар ч бүртгэлгүй буугаар хүний амь насыг хөнөөсөн болох нь тогтоогдсон аж.
Дашрамд хэлэхэд, галт зэвсгийг бүртгэлжүүлэх аян орон даяар явсан. Аяны хүрээнд бүртгэлгүй 90 орчим галт зэвсгийг бүртгэлжүүлсэн бөгөөд нуугдмал байсан 70 гаруй галт зэвсгийг хураан авсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/