Латви улсын нийслэл Рига хотод байрлах супермаркетын дээвэр эвдэрсний улмаас зургаан хүн нас барж, 35 хүн шархаджээ. Нас барсан хүмүүсийн хоёр нь аврах албаны, дөрөв нь дэлгүүрийн ажилтан байсан болохыг эх сурвалжууд мэдээлж байна. 500 метр квадрат талбайтай Максима сүлжээ дэлгүүрийн барилгыг 2011 онд ашиглалтад оруулсан бөгөөд ослын шалтгаан тодорхойгүй байна. Гудамжинд явж байсан хүмүүс барилгын гол хана, цонх хагарсаныг хараад түргэн тусламж дуудсанаас 20 минутын дараа аврагчид ирсэн гэнэ. Ингээд нурангид дарагдсан 50 хүнийг аварсан байна. Гэрч, үйлчлүүлэгчдийн хэлж буйгаар хохирогчид дээвэр нурсан даруйд зугтах гэсэн боловч аврах хаалга хаалттай байсан учраас гарч чадаагүй ажээ. Барилгын дээвэр дээвэр дээр ургамал тарьж, их хэмжээний хөрс суулгаснаас нурах бослон гэж мөрдөгчид таамаглаж байна.







