n

Энэ сарын 3-13-ны өдрүүдэд Тайландын нийслэл Бангкок хотноо “Face of beauty international 2013” хэмээх олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэ уралдааныг Шинэ Зеланд улсын иргэн Мила Мануэл санаачлан, үүсгэн байгуулсан бөгөөд жил бүр 70 гаруй орноос үзэсгэлэнт охидоо илгээдэг аж. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцсон мисс Г.Билгүүн шилдэг 15-т шалгарсан бөгөөд “Спортлог мисс”, “Шилдэг үндэсний хувцастай мисс”, “Нөхөрсөг мисс” номинациудын тэргүүн байр, аягатай бүжгээрээ “Авъяаслаг мисс” номинацид гуравдугаар байрт орсон байна. Мөн дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт ордог “Miss supranational-2014” тэмцээнд оролцох урилгыг авчээ.

Ингээд энэ тэмцээний шилдэг оролцогчдын зургаас хүргэж байна.
Сэтгэгдэл (1)