Эрүүл мэндийн яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын хүн амын сан хамтран Монгол Улсын хэмжээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалт судалгааны алба байгууллаа. Тус алба нь Эх, хүүхдийн эндэгдлийг нэн даруй бүртгэж шалтгааныг тогтоох, хариу арга хэмжээ авах бөгөөд, Ингэснээр эх, хүүхдийн эндэгдлийн асуудалд урьдчилан хяналт тавьж эрэсдлээс хамгаалах, Эх хүүхдийн эрүүл мэндийн тогтолцоог бүрэн стандатраар хянах юм.Мөн тус албаны цаашдын үйл ажиллагаа болоод “Эх, хүүхдийн эрүүл мэндийн мэдээ, мэдээллийн тогтолцоо, пренатал илрүүлэг оношилгооны чиг хандлага”-ын талаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр НҮБ-ын хурлын танхимд эхлэж байна.
Тус уулзалтын үеэр эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “ Манай улсын хувьд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр шат дараатай авч хэргэжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд эх, хүүхдийн эндэгдэл тогтмол буурсаар байна. Гэсэн хэдий ч энэ нь бүс, орон нутгийн хэмжээнд үзүүлж байгаа эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж тэгш биш, үүнийг дагаад эрүүл мэндийн үзүүлэлтүүд харилцан адилгүй байгаа.






















































