
Лондонгийн өмнөд хэсэгт 30 гаруй жил хоригдож, боолын хөдөлмөр эрхэлж байсан 3 эмэгтэйг суллажээ. Тэд бол 69 настай Малайз, 57 настай Ирланд, 30 настай Англи улсын иргэд ажээ. 67 настай хосууд тэднийг байшинд хорьж, хүчээр ажиллуулж байсан нь илэрлээ. Хохирочгид сэтгэлийн хүнд дарамтанд орсон байгаа тул аюулгүй газар хамгаалж, нэрийг нь нууцлаж байна. Гэхдээ эмэгтэйчүүдийг бэлгийн сонирхлоор ашигласан ямар нэгэн ул мөр олдоогүй ажээ. Амьдралынхаа 30 гаруй жилийг гадаад ертөнцөөс таслагдаж, хорих байшинд өнгөрүүлсэн тэднийг хэрхэн хулгайлсан болохыг шалгаж байна. Түүнчлэн 30 настай хохирогч уг байшинд мэндэлсэн үү эсвэл гаднаас хулгайлж авчирсан уу гэдгийг мөрдөж эхэллээ. Энэ гурван хохирогч хоорондоо ямар нэгэн хамааралгүй болохыг цагдаа нар мэдэгдсэн байна. Цагдаа нар “Өмнө нь 10 жил хоригдсон хүмүүсийг олоод сэтгэл маш их өвдөж байсан. Гэтэл 30 гаруй жил хоригдож, үр хүүхэд, гэр бүлгүй амьдарна гэдэг бол үнэхээр харамсалтай” хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл (1)