
Хүн төрөлхтний оюун санааны сор болох Далай лам олон нийтийн өмнө илтгэл тавьж байхдаа, хөтлөгчийн сонирхсон асуултад маш хөгжилтэйгээр хариулжээ. Бид унгах үедээ эвгүй байдалд ордог шүү хэмээн хөтлөгчийг асуухад, “Тийм шүү, онгоцонд явж байхад заримдаа хийгээ гадагшлуулах асуудал гарч ирдэг. Хийгээ гаргах нь хэцүү гэдгийг та ойлгож байгаа байх. Заримдаа эргэн тойронд байгаа хүмүүсээ сайн харж байгаад хийгээ гаргах ч үе байдаг” хэмээн хариулсан байна. Тэрээр өөрийгөө хэзээ ч бусдаас онцгой нэгэн гэж боддоггүй тухайгаа өгүүлжээ. “Би зөвхөн буддист гэдгээрээ л зарим хүнээс онцгой байх. Би дэлхий дээрх 7 тэрбум хүний нэг хэсэг. Бид оюун ухаан, сэтгэл санааны хувьд ижил” хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл (3)