
Өнгөрсөн онд “Apple” компани iPhone гар утсыг хуулбарласан хэмээн Өмнөд Солонгосын Самсунг компанийг шүүхэд өгсөн. Өмнө нь “Apple”-ийн ялалтаар дууссан ч хохирлын хэмжээг дахин тооцох шаардлагатай гэж үзсэн юм. Энэ маргаан бүтэн хоёр жил үргэлжилж Самсунг “Apple”-д нэг тэрбум доллар өгөх ёстой гэж шийджээ. Гэхдээ хоёр долоо хоногийн өмнө эхэлсэн дахин шүүх хурлаар “Apple” 929,8 сая долларын нөхөн олговор авахаар болжээ. Харин Самсунгийн удирдлагууд энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаа гэнэ.