
Эрдэмтэд алсын зай дах чимээг сонсох боломжтой бионик чихийг 3 хэмжээст аргаар хэвлэжээ. 3 хэмжээст аргаар хэвлэсэн бионик чихийг Америкийн нано технологийн мэргэжилтнүүд зохион бүтээжээ. Энэ чихний тусламжтайгаар сонсгол муутай хүмүүс дуу чимээг хэвийн хүний хэмжээнд сонсох юм. Энэ чихэвчийг уян хатан материалаар хийжээ. 3 хэмжээст аргаар хүний эд эдсийг хэвлэхэд электрон хэрэгслүүд тус болно. Ингээд электроны тусламжтайгаар биологийн системийг орлож, эрхтэн системийг төлөөлүүлж, ажилладаг байна. Тугалны эс болон гидрогел нь харилцан үйлчилж ажиллана. Мөн полимер материал бүхий нано жижиг хэсгүүд ажиллах болно. Судалгааны багийнхан зүүн чихийг хэвлэсэн бөгөөд Бетховений хөгжмийг сонсгож, туршихад амжилттай болжээ. Энэ чих нь радио долгиноныг зөвхөн хүлээж авах боловч эрдэмтэд бусад акустик дуу зэрэг материал ашиглан сонсох чадварыг нь нэмэгдүүлэх боломжтой юм байна.

