
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ираны цөмийн хөтөлбөр Ойрхи Дорнодын аюулгүй байдлын хувьд чухал алхам боллоо хэмээн тэмдэглэжээ. Женев хотноо үргэлжилсэн Ираны цөмийн хэлэлцээрийн үр дүнд анхан шатны гэрээ байгуулагдсан байна. Гэрээний дагуу Иран улсад энхийн зорилгоор уран баяжуулах эрхийг хүлээн зөвшөөрчээ. Иран улс цөмийн хөтөлбөрийг атомын бөмбөг үйлдвэрлэх зорилгоор хэрэгжүүлж буй гэдгийг удаа дараа үгүйсгэж байсан юм. Дээрх хэлэлцээрийн үр дүнд Иран нийт баяжуулах үйлдвэрийн 5 хувийг зогсоохоор болжээ. Үүнээс гадна хэд, хэдэн чухал санаа тусгагджээ. Цөмийн тогоонд цацраг идэвхит химийн бодис үйлдвэрлэхгүй байх, хагас жилийн хугацаанд гэрээнд зааснаас өөрөөр цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй байх зэрэг заалтуудыг хүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн хэдий ч Ираны хөрш орнууд түүхэнд бичигдэх том алдаа боллоо гэж үзэж буй ажээ.