Өчигдөр Хятадын Циндао хотод нефтийн хийн хоолой дэлбэрч, 52 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн олонх нь нефть дамжуулах хоолойд засвар хийж байсан ажилчид ажээ. Ослын улмаас шархадсан ажилчид Циандао хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хятадын удирдагч Ши Жин Пин болон коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга нар хүнд шархдаад байгаа ажилчдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр, эмнэлэгт иржээ. Дэлбэрэлтийн уршгаар 136 хүн бэртсэн бөгөөд амиа алдагдсын тоо нэмэгдэж болзошгүй гэж үзэж байна. Ослыг санаатай үйлдэл биш гэдгийг албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Ослын шалгалтын явц үргэлжилж байна.



