
Оксарын шагналт жүжигчин Жулиа Робертс ид мандаж явахдаа Монголд ирж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт малчин айлын гэрт хэд хоног амьдарч байсан. Тэрээр “Star Magazine”-д ярилцлага өгөхдөө миний сэтгэлд үлдсэн хоёр орон байдаг. Нэг нь Исланд. Нөгөө нь Монгол гэжээ. "Энэ гайхалтай оронд ахиж очихыг хүссэн ч амжихгүй байсаар өдий хүрлээ. Харин ирэх зун гэр бүлээрээ Монголд амрах болно" хэмээн тэрээр ярьсан байна. Жулиа Робертс 2002 онд нэрт зураглаач Дэниель Модертай гэрлэсэн бөгөөд хоёр хүү, нэг охинтой.
Сэтгэгдэл (1)