Ираны Тегеран хотод нэгэн амттан үйлдвэрлэгч таван тонн жинтэй зайрмаг хийсэн байна. Энэ нь дэлхийн хамгийн том зайрмаг болон Геннисийн амжилтын номонд бүртгэгджээ. Уг зайрмаг нь 1,6 метр хэмжээтэй бөгөөд 30 мянган доллараар үнэлэгдсэн гэнэ. Шоколадаар хийсэн энэхүү амттаныг амтлахаар Ираны нийслэл Тегеран хотын хойд хэсэгт маш олон хүн цугларч, баяр наадам хийсэн байна. Энэхүү зайрмагийг хийснээрээ Иран улс энэ зах зээлд тэсрэлт хийхийг зорьж байгаа юм. Иран улсын нэг иргэн жилд дунджаар 1,5 килограмм зайрмаг иддэг. Дээрх амжилтыг өмнө нь 2005 онд Америкчууд 4 тонн зайрмаг үйлдвэрлэж эвдэж байжээ.



























































