Нулимснаас уян хатан шинж чанартай шинэ материал гаргаж авч болдогийг эрдэмтэд нээжээ. Харвардын их сургуулийн эрдэмтдийн баг тунгалаг, чийглэг шинжтэй маш нарийн шинэ төрлийн материалыг нулимснаас гаргаж авсан байна. Шингэн нь урвалд орсоноор уян хатан, хөөсөрхөг гадаргуутай материал болдог гэнэ. Энэхүү хөөсөрхөг элемент нь сунамтгай бөгөөд хэлбэр, дүрс нь өөрчлөгдөх чанартай юм байна. Нулимс нь хүний нүдэнд орсон хог, шороог цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл энэ материал нь яг үүнтэй адил шинж чанартай. Уг шинэ төрлийн материал дээр шингэн урсаж байгааг харж байна. Шингэн урсах тусам илүү хатуу, гэрэл нэвтрүүлдэггүй болдог ажээ.



