Удахгүй шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан Тайландад бас нэгэн сонирхолтой Геннисийн амжилтын эзэд тодорчээ. Тайландад хамгийн томд тооцогддог нэгэн их дэлгүүрийн гадна талбайд хар, улаан, ногоон өнгийн хувцастай 852 хүүхэд гацуур модны дүрс, үүсгэн жагсчээ. Эдгээр хүүхдүүд 15 минут 29 секундын дотор гацуур модны хэлбэр үүсгэж чаджээ. Үүнээс өмнө 2011 онд 672 хүн гацуур мод үүсгэж байжээ. Энэ онд Тайландчууд хэд хэдэн Геннисийн амжилтын эзэн болсон юм. Валентины баяраар хамгийн удаан үнсэлцсэн хос Тайландаас шалгарсан. Тэд 58 цаг 35 минут үнсэлцсэн юм. Мөн 4483 хүн нэгэн зэрэг бүжиглэсэн амжилтын эзэд болжээ.





