Бээжин хотноо энэ сарын дундуур болсон олон улсын соёл, урлагийн үзэсгэлэн дээр зочид, жуулчдын анхаарлыг татсан нэгэн бүтээл байв. Энэ нь чулуугаар хийсэн хоол юм. Хатаасан буурцаг, мөөг, самар зэрэг хүнсний зүйлийг жинхэнээс нь ялгагдахын аргагүй урлаж чаджээ. Хятадын ард түмэн эрт цагаас чулууг хүндлэн дээдэлж ирсэн байна. Ялангуяа хадыг янз бүрийн амьтны дүрсийг илэрхийлдэг гэж үзэн, бэлгэддэг ажээ. Тэр ч утгаараа арааны шүлс асгарам чулуун хоол хүнсийг хийдэг уламжлалтай болжээ.








Сэтгэгдэл (5)