Австралийн нэгэн гэр бүл байшингийнхаа эргэн тойронд 502,165 шинэ жилийн гэрэл асаажээ. Энэ амжилтаар Ричардын гэр бүл Геннисийн номонд бүртгэгдсэн байна. Өмнө нь 2011 онд Ричард 331 мянган гэрэл асааж байжээ. Энэ олон гэрлэн чимэглэлийг хийхэд бүтэн долоо хоногийн хугацаа зарцуулсэн гэнэ. Гэхдээ гэрийн эзэн дараа дахиж ийм зүйл хийхгүй, цахилгааны мөнгө их гарч байна гэж хошигносон байна. Тэд энэхүү гэрлэн чимэглэлээ жуулчдад үзүүлж, олсон орлогоо хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг буяны байгууллагад хандивлахаар болжээ.





