Үргэлж этгээд, хачин дүр төрхөөрөө ялгарч байдаг Лэди Гага “Versace” брэндийн нүүр царай болжээ. Тэрээр тус компанийн 2014 оны зун, намрын бүтээгдэхүүнийг танилцуулах зургаа авахуулж амжсан байна. Лэди Гага урт шаргал үс, цайвар ягаан өнгийн даашинзтайгаар шинэ өнгө төрхөө бүрдүүллээ. Дуучны хамгийн сүүлийн цомогт орсон "Donatella" дууны дахилтад “Энэ хавар юу өмсмөөр байна” гэх зэргээр “Versace” компанийг ил сурталчилдаг байна.




Сэтгэгдэл (1)