
Индонезийн эрх баригчид Хойд Суматра дахь Шинабу уулын галт уул идэвхжиж эхэлсэнийг анхаарууллаа. Ингэснээр галт уулын идэвхжилт хамгийн аюултай түвшинд хүрсэнийг сануулж байна. Галт уулын тогооноос 5 километрийн зайтай амьдарч буй иргэдийн аюулгүй байдалд Индонезийн удирдагчид анхаарч эхэллээ. Одоогоор тосгоны 15 мянган иргэнийг хоргодох байранд нүүлгэсэн байна. Мөн тус бүс нутгийг дайран өнгөрөх бүх нислэгийг цуцалжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр уг галт уулнаас утаа гарч эхэлжээ. Индонезид 2010 онд галт уул дэлбэрсэний улмаас хоёр хүн нас барж, 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байсан юм. 2010 оноос Шинабу 400 жилийн өмнө дэлбэрч байсан гэдэг. Энэ нь Индонезийн 130 идэвхтэй галт уулын нэгд тооцогддог ажээ.