
Сирийн энх тайвны хэлэлцээр ирэх оны нэгдүгээр сарын 22-нд болохоор товлогджээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн эрх баригчид, болон босогчдын талын хооронд хэлэлцээр хийх завшаан тохионо гэж найдаж байгаа юм. АНУ, ОХУ болон НҮБ-аас сөргөлдөгч талуудын зөрчлийг шийдвэрлэх гэж хэдэн сарын турш оролдож байсан юм. Гэсэн хэдий ч энэ маргаан шийдвэрлэгдэхгүй удсаар Швейцарьт уулзахаар болжээ. Босогчдын тал Башар Ассадыг огцрохыг шаардаж байгаа. Харин Башар Ассад цэргийн хүчээр засгийн эрхийг авахыг санаархаж байгаад дургүйцлээ илэрхийлсэн хэвээо байна. Сирийн удирдагчид энх тайвны хэлэлцээрийг хийхэд ямар нэгэн болзол байх ёсгүй гэж үзжээ. 2011 онд эхэлсэн иргэний дайны улмаас 100 мянган хүн амь насаа алдаад байгаа юм. Ноён Бан Ги Мүн удаан хугацаанд даамжирсан иргэний дайныг зогсоох цаг болсоныг сануулжээ. Гэхдээ Женевийн хэлэлцээрт оролцогчид орнуудын нэрс хараахан тодроогүй байна. Хуралд аль болох олон орныг хамруулах шаардлагатай байгааг зохион байгуулагчид онцолжээ.