
Энэтхэгт төрсөн охин Ааруши Талвар, Непалийн зарц Хемраж Банжад нарынхаа амь насыг хөнөөсөн хэрэгт эхнэр, нөхөр хоёрыг буруутгаж байна. 14 настай Ааруш Талвар охин 2008 онд толгойдоо буудуулж, хүзүүндээ зүсэгдсэн шархтай нас баржээ. Хэрэгтнүүд охины цогцсыг гэрийнхээ дээвэр дээрээ нуусан байсныг нэг өдрийн дараа олсон байна. Алуурчид хэргээ нуухын тулд нотлох баримтуудыг устгасан болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлжээ. Одоо тэднийг бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах ялаар шийтгэх нь тодорхой болжээ. Охин өөрийнхөө өрөөнд нас барсан гэж цагдаа нар үзжээ. Эцэг, эх нь охиноо үйлчлэгч Хемражтай дотно харилцаатай болсоныг мэдмэгцээ уураа барьж дийлэхгүй хөнөөсөн болохыг мөрдөгчид илрүүлсэн гэнэ. Уттар Парадеш мужид болсон дээрх хэрэгт 2011 онд нэг сэжигтнийг баривчилсан нь мөрдөн байцаалт алдаатай болсоныг харуулж байна.