
Твиттер компани хэрэглэгчдийнхээ талаарх дэлгэрэнгүй мэдээлллийг цагдаа нарт өгөхөөс татгалзахаар боллоо. Их Британийн цагдаа нар тус олон нийтийн сайтын хэрэглэгчдийн мэдээллийг цаг минут тутамд лавлаж байгаагаас ийм шийдвэр гаргасан байна. Твиттер өнгөрсөн оны хоёр дугаар улирлаас эхлэн мөрдөн байцаах ажиллагаанд хэрэглэгчдийнхээ талаарх мэдээллийг өгч эхэлсэн юм. Зөвхөн Их Британид гэхэд гэмт хэргийн шалтгааныг илрүүлэхэд Твиттерийг ашиглах тохиолдол 25 байсан бол АНУ-д хэрэглэгчдийн мэдээллээс 562 хэргийн шалтгааныг бүрэн болон дутуу хэмжээгээр илрүүлжээ. Ийм төрлийн хүсэлт Бразиль, Их британид хамгийн их гарч байна. Харин Твиттер хэрэглэгчдийн мэдээллийг иймэрхүү онцгой зорилгод ашиглахаас татгалзаж, хэрэглэгчдээс ийм зүйл шаардвал нийтэд мэдээлэхээр болжээ.