
“Өлсгөлөн тоглоом” киноны шинэ цуврал нээлтээ хийснээс хойш 161 сая долларын орлого олж, “US box office”-г тэргүүлж эхэллээ. Өрсөлдөгч “Thor” кино нь ердөө 14,1 сая долларын орлого олсон байна. Тус киноны “Catching Fire” нэртэй шинэ хувилбар нь энэ онд нээлтээ хийснээс хойш богино хугацаанд олсон орлогоороо “Төмөр хүн-3”-ын амжилтыг эвджээ. Оскарын шагналт жүжигчин Женнифер Лауренсийн тоглосон энэ кино бүх цаг үеийн 11-р сард хийсэн киноноос хамгийн амжилттай нь болсон юм. Харин амжилтаараа бүх цаг үеийн шилдэг киноны дөрөвдүгээр байранд багтсан байна. “Өлсгөлөн тоглоом” өнгөрсөн онд нээлтээ хийсэн даруйдаа 152 сая долларын орлого олсон түүхтэй. “Catching Fire” хувилбарыг Сюзан Коллийн үхэлтэй тэмцэж буй залуу хүмүүсийн тухай өгүүлдэг аймшгийн романаас сэдэвлэн бүтээжээ.