
Франц улс Төв Африкийн бүгд найрамдах улс руу тусгай дайчдыг илгээхээр болжээ. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн санал хураалт ирэх долоо хоногт болох тул зөрчил сөргөөлдөөн үүсч магадгүй гэж үзсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард босогчдын тал хүчээ авсаны дараагаар Төв Африкийн бүгд найрамдах улсад эмх замбараагүй байдал үүссэн юм. Одоогоор нийслэл Бангуй хотод Францын 410 цэрэг байрлаж байна. Франц улс цэрэг, санхүүгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд шаардлагатай бол цэргийн хүчээ нэмэхэд тусална гэжээ. Ирэх долоо хоногт НҮБ-ын аюулгүйн зөвлөл Африкийн буурай хөгжилтэй орнуудад Африкийн холбооны дайчдыг байршуулах эсэх асуудлыг шийдэх юм. Тус улс дахь шашны мөргөөлдөн газар авахаас өмнө яаралтай хэлэлцээр хийх шаардлагатай гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгджээ. Селекагийн босогчид хэд хэдэн мужид хяналтаа тогтоосон байна.