
Филиппиний хар салхины уршгаар 5,200 хүн амь насаа алдсан талаар тус улсын эрх баригчид мэдээлсэн юм. Энэ сарын 8-нд болсон байгалийн гамшгийн улмаас 12 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Гэхдээ хар салхинаас амьд гарч чадсан ч хамаатан садан, орон гэрээ алдаж, хоргодох байранд амьдарч буй Филиппинчүүд цөөнгүй. Тэдний ихэнх нь хуучин амьдралаа хэрхэн босгохоо мэдэхгүй байгаа ажээ. Марибел Виллажос хэмээх 37 настай ээж нөхөр, гурван хүүхдийнхээ хамтаар хоргодох байранд тусламжийн хоол хүнс хүлээн амь зууж байна. Виллажос бүсгүйн нөхөр мужаан хэдий ч хар салхины улмаас орон гэрээ алдаж, хамаг багаж нь урсаад явжээ. Өмнөд Азид орших 96 сая гаруй хүн амтай энэ улсын хар салхины золиос болсон иргэд нийслэл Манила хот руу явах нь ихэсчээ. Учир нь тэд нийслэлд байдаг хамаатнуудтайгаа уулзахыг зорьж буй нь энэ юм. Тэдгээр иргэд Манила хотод амьдрах боломж тааруу учраас төрсөн нутагтаа буцаж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, сургуульд сургахыг хүсч байна. Тиймээс Таклобан хотыг дахин босгож, хүмүүсийн амьдрах боломжийг бүрдүүлэх шаардлагатай болжээ.