Украйны ерөнхий сайд асан Юлия Тимошенког 2011 оноос эхлээд хориод байгаа. Түүнийг 2009 оны нэгдүгээр сарын 19-нд Оросын талтай байгалийн хийн асуудлаар хэлэлцээр хийхдээ үнийн ганцаараа дур мэдэн шийдсэн хэмээн буруутгаж байгаа билээ. Энэ хэлэлцээрийг хийхээс өмнө Орос Украинд нэг мянган кубметр байгалийн хийг 230 ам.доллараар үнэлж өгдөг байж. Тэгвэл түүний охин Евгения Тимошенко ээжийгээ шоронд эргэж очсон талаар мэдээлжээ. Ингэхэд тэрээр өлсгөлөн зарлаж, хав харануй өрөөнд хоригдож байна хэмээн мэдэгдсэн байна. Украйнд Европын холбооны хэлэлцээрийн асуудлаас болоод 100 гаруй мянган хүн жагсаал цуглаан хийсэн. Тимошенко энэ үйл явдлыг эсэргүүцэж өлсгөлөн зарлажээ. Ерөнхий сайдаар ажиллаж байсан энэ хатагтайг суллах оролдлогыг хэд хэдэн удаа хийж байсан ч бүтэлгүйтсэн юм.



