
Ирэх 12-р сарын эхээр Хятад улс саран дээрх анхны туршилтаа хийх гэж байна. Туршилтаар Long March 3B пуужинг Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сичуань мужаас хөөргөх юм. Хятадууд 1976 онд туршилт хийснээс хойш сарны гадаргуу дээр очоогүй ажээ. Дээрх туршилтыг хийх гэж буй нь Америкийн эрдэмтдийн санааг зовоож байна. Учир нь, НАСА-гийн сарны хөрсний судалгаатай давхцаж магадгүй гэж үзжээ. Хятадын сансрын судалгааны багийнхан сарны газрын зургийг бий болгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.